Бүлэг: Мэдээлэл Бичсэн Super User
Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл Монголд тусгай сонирхлын аялал жуулчлал хөгжүүлэхээ урам зоригтой зарлав. Харин тур операторууд яам бидний ажлыг булаацалдлаа гэж үзэж байна. Тэд дор хаяж хорин жил оюун ухаан, хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгөө зарж Монголын аялал жуулчлалын бүтээгдэхүүн гээчийг бий болгожээ. Ганц ч жуулчин авч ирэхгүй байтлаа тусгай сонирхлын аялал жуулчлал, тэр дундаа шувуу харуулна гэж ярьсныг нь зарим бизнесмэн “Сайд лобби бүлгийн нөлөөнд орсон байх” хэмээн хардлаа. Харин Mongolia expedition компанийн захирал С.Алдархишиг “Монгол улс тэр чигтээ тусгай сонирхлын зах зээл” гэв. 2004 оноос хойш яам яамны өвөр дамжсан аялал жуулчлалын салбар өнөө хүртэл бодлогогүй явааг Аялал жуулчлалын газрын дарга Б.Маргад ч, тур операторууд ч нэгэн дуугаар хүлээн зөвшөөрлөө. Хэн дуртай нь ээлжийн амралтаараа хэдэн төгрөг хийдэг энэ талбар уул уурхайгаас үүдэлтэй өртөгийн өсөлт хийгээд дотоод хямралдаа боомилогдон амь тавихад ойрхон болжээ.
Сүүлд шинэчлэгдсэн: 2013 оны 3 сарын 13, Лхагва гариг, 3:15
Үзсэн: 132